ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан болов

2016-12-12

      Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Хоёрдугаар хуралдаан 2016.12.12 ны өдөр сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо. Хуралдаанд ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс 27 төлөөлөгч буюу 87 хувийн ирцтэй хуралдсан байна. Хуралдааныг нээж Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ : “ Хурал, Засаг даргын хамтын ажиллагаанаас орон нутгийн нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилт, ард иргэдийн амьдрал ихээхэн шалтгаална. Иймээс Хурал, Засаг дарга гэсэн 2 субъект хуулиар хүлээсэн тус тусын чиг үүргийнхээ дагуу ажиллахын зэрэгцээ ажлаа байнга уялдуулан зохицуулж байх ёстой. Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчид ,Засаг дарга, түүний Тамгын газар иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хамтран ажиллана гэв.
     Хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцсэн бөгөөд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал : “ Сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, үйл ажиллагааны товч тайлан, сумын 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсөвт тодотгол хийх тухай” тайлан мэдээлэл хийлээ. 2016 оныг Дархан сумын хэмжээнд " Хотын хөгжилд иргэдийн оролцоог дэмжих жил" болгон зарласан байна. Дархан сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр 7 бүлэг 249 үйл ажиллагаатай. Хөтөлбөрийн хэрэгжилт 91,8 хувьтай буюу 4,5 онооны үзүүлэлтэй үнэлэгдсэн байна.

Ээлжит хоёрдугаар хуралдаанаар Дархан сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үндсэн чиглэл, ИТХ-ын дэргэдэх Хороодын бүрэлдхүүн , ажиллах журмыг батлах тухай, Дархан сумын Засаг даргын 2016 онд хийсэн ажлын тайлан, Дархан сумын Засаг даргын 201-2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай, Аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн тодотгол 2017 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай, Дархан сумын 2016 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай, Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай зэрэг үндсэн 8 асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан байна. Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Хоёрдугаар хуралдаанд Төлөөлөгчид ажил хэрэгчээр хандаж , төлөвлөсөн асуудлыг хэлэлцэж баталсанаар өндөрлөв



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%