2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль
батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Шатар сонирхогчдын аймгийн аварга
шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг Улсын Их Хурлын
дарга М.Энхболдын ивээл дор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг
даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран амжилттай
зохион байгууллаа. Тэмцээнд нийт 15 сумын эрэгтэй 32, эмэгтэй 10 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэйчүүдээс
1. Т.Даваадугар – Зуунмод сум
2. Ж.Бат-Өлзий – Баянчандмань сум
3. Г.Эрдэнэбаяр – Аргалант сум
Эмэгтэйчүүдээс
1. Г.Тэмүүлэн – Баянчандмань сум
2. Б.Балжидмаа – Жаргалант сум
3. Ц.Бямбаа – Баяндэлгэр нар Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн тэмцээнд эхний байр эзэлсэн эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ гардаж авлаа