ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ “ЦАГААН ТУУЗ” АЯНД НЭГДЭВ

2016-12-09

     УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн харьяа Хонгор, Орхон, Дархан, Шарын гол сумдын ИТХ-ын Төлөөлөгчид үндэсний суурь сургалтад /2016.12.08, 09/ хамрагдаж байгаа билээ.
    Уг сургалтын үеэр аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Иргэний нийгмийн зөвлөл хамтран эхлүүлсэн “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян”-ы зохион байгуулагчид хүрэлцэн ирсэн бөгөөд  уг аянд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид нэгдлээ.



     Аяны зохион байгуулагчид сумдын Төлөөлөгчдөд хүчирхийллийн эсрэг аяны зорилго, ач холбогдолын талаарх мэдээ мэдээллийг хүргэв.  “Цагаан тууз” аяны хүрээнд  гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж,  таны орчин тойронд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа тохиолдолд ТА хараагүй мэт, сонсоогүй мэт өнгөрөхгүй ЯМАР Ч АЛХАМ ХИЙЛГҮЙ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨХӨӨ БОЛЬЦГООЁ гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа юм.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%