ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙГ ОЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ТЭМДЭГЛЭВ

2016-09-13

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал, 44 жил Монголын төрийг тэргүүлсэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг 9-р сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 
Ойн хүрээнд Ю.Цэдэнбал агсны амьдрал, бүтээл, улс орны хөгжилд оруулсан түүхэн үнэн, улс төрийн тухай “Амьдралын замнал” үзэсгэлэн, Эрдэм судлал онол мэдээллийн бага хурал болов. “Амьдралын замнал” үзэсгэлэнд хуучин, шинэ номын болон Ю.Цэдэнбал-“Хэвлэлийн хуудаснаа”, “Гэрэл зургийн хальснаа” нэртэй цомгууд дэлгэгдсэн байлаа. Зургийн үзэсгэлэнг Архангай аймаг дахь Увс нутгийн зөвлөлийнхөн гаргасан байна. Мөн Ю.Цэдэнбалын Архангай дахь салбар академийн тэргүүлэгч Т:Ядамсүрэнгийн гаргасан “Ю.Цэдэнбал даргын тухай Архангайнхны ба хүмүүсийн дурсамж” нэртэй ном шинээр тавигдсан ба нийт 40 гаруй ном дэлгэгджээ. 
Онол мэдээллийн бага хуралд Ю.Цэдэнбал-“Тусгаар тогтнол, батлан хамгаалах” сэдвээр МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, нийгмийн ухааны багш, докторант С.Баямөнх, "Ю.Цэдэнбал-“Ардын гэгээрэл”, сэдвээр Боловсрол судлалын доктор М.Шагдарсүрэн, “Ю.Цэдэнбалын Эрүүл мэндийн салбарт оруулсан түүхэн хувь нэмрийг тодорхойлох нь” сэдвээр Эрүүл мэндийн газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын магистр, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн докторант Р.Гандиймаа, “Хөдөө аж ахуй”, сэдвээр Хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж, “Атрын аян, нэгдэлжих хөдөлгөөн” сэдвээр Т.Ядамсүрэн, “Аж үйлдвэр, дэд бүтцэд оруулсан хувь нэмэр” сэдвээр МУБИС-ын Архангай дахь Багшийн сургуулийн түүх, нийгмийн ухааны багш, Магистр Ч.Бадамсүрэн, Ю.Цэдэнбал ба Монголын хувьсгалт залуучуудын эвлэл” сэдвээр магистр О.Цэвэгжав, “Ю.Цэдэнбал эгэл жирийн хүнлэг хүн” сэдвээр Сурган, сэтгэл судлалын багш, дэд профессор Ц.Баярчулуун нарын найман илтгэл тавигдсан юм. 

Түүнчлэн ойд зориулж их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Ю.Цэдэнбалын “Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр хичээл заах, багш нарт мэдээлэл өгөх ажлыг Боловсрол соёлын газар, түүх, нийгмийн ухааны багш нар, сумдын соёлын төвийн эрхлэгч, номын санчид гүйцэтгэх юм байна. УИХ-ын 29-р тогтоол, Архангай аймгийн Засаг даргын а/382 тоот захирамжийн дагуу Ю.Цэдэнбалын алдар гавьяаг мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийн талаарх түүхэн үнэнийг тайлбарлан таниулах зорилгоор есөн ажил хийхээр төлөвлөжээ. 100 жилийн ойн арга хэмжээ энэ он дуустал үргэлжлэх бол ном, гэрэл зургийн үзэсгэлэнг долоо хоногийн турш Номын сан-мэдээллийн төвд гарах юм байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%