Улс төрийн их хэлмэгдүүлэлтэд Архангай аймгийн иргэд хамгийн ихээр өртсөн байдаг. Тодруулбал Ёнзонхамба, Дэмид, Гэндэнгийн хэрэг, Тариатын хүрээний эсэргүү буюу Хувьсгалын эсэргүү зэрэг хэргээр аймгийн хэмжээнд нийт 2500 орчим хүн хэлмэгдэж байсан гэх судалгаа байдаг. Жишээ нь 6-р Зая гэгээн Жамбацэрэн, Дэмид жанжин, Дэмид жанжны аав Гэлэгдорж нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байжээ. Түүнчлэн хувьсгалын эсэргүү 1824 хүн хэлмэгдэж, цаазын ял сонсож байжээ.
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд аймгийн төвд байдаг цөөхөн хүн л хамрагддаг. Хөдөө сумдын иргэдийн мэдээлэл байдаггүй юм байна.
Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны 4-р сарын сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож, цагаатгагдан нэр төр нь сэргэсэн байна. 1988 оноос өнөөдрийг хүртэл хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нийт 18036 хүнд 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.