Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын
мэдээлэл, сургалтын төвийг байгуулж ажиллуулахаар тусгагдсаны дагуу
аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, Байгаль орчин, аялал
жуулчлалын газар, Аймгийн музей БНСУ –ын КОИКА байгууллагын төслийн
хамтарсан хөрөнгө оруулалтаар Төв аймгийн “ Аялал жуулчлалын
мэдээлэл, сургалтын төв, Богд хан уулын Зуунмодны амны Манзуширийн
хийдийн бэлэг дурсгалын гэр дэлгүүрийн нээлт 2016 оны 12 дугаар сар 05 ны өдөр нээлтээ хийлээ.
Тус төвийн нээлтэд Төв аймгийн Засаг дарга Ж Батжаргал КОИКА олон
улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён, БОАЖгазрын
дарга Ж.Дашяйчил , Зуунмод сумын Засаг даргын орлогч дарга З.Гантөгс
нар болон Аймгийн музей соёл урлагийн байгууллагын ажилтнууд, аймгийн
БОАЖГ- газрын мэргэжилтнүүд ,иргэд мөн БНСУ-аас ирсэн аялал
жуулчлалын төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг дарга Ж Батжаргал
баяр хүргэж хэлэхдээ Төв аймаг Монгол улсын аялал жуулчлалын салбарт
томоохон байр суурь эзэлдгийн хувьд аймгийнхаа төвд байнгын ажиллагаатай
“ Аялал жуулчлал мэдээллийн төв “-тэй болж аялал жуулчлал хөгжүүлэх
гарцыг хэрэгжүүлж холбогдох мэргэжлийн байгууллагын ажлын уялдаа
холбоог сайжруулах хамтын ажиллагааг хөгжүүлэх иргэдээ ажилтай орлоготой
болгоход түлхэц өгнө гэж харж байна
Тус Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төвийн гол зоригло нь:
- Орон нутгийнхаа байгаль, түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээллийг гадаад, дотоодын аялагч жуулчдад хүргэх,
- Аялал жуулчлалын салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн
түншлэлийг нэвтрүүлэн, салбарын ажиллагсдын мэдлэг боловсролыг
дээшлүүлж, сургалт, сурталчилгааг явуулж аймаг орон нутгаа гадаад
дотоодод сурталчлах.
- Аялал жуулчлалын эрхлэхийг сонирхож
буй талуудад сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх тэдгээрийг аялал жуулчлалын
зах зээлтэй холбох, шинээр бизнес эрхлэхэд дэмжих
-
Байгаль, түүх соёлын дурсгалт газруудын онцлогийг судалж, түүнийг
харуулсан гарын авлага, товхимол хэвлэн сурталчлах, гадаад, дотоодын
жуулчдыг бодит мэдээллээр хангах, салбарын хамтын ажиллагааг бүхий л
талаас нь дэмжих
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа
жуулчны бааз, амралт сувилал, зочид буудал, зоогийн газруудын талаарх
жуулчдын хэрэгцээт мэдээлэл, сургалтыг нэг дороос олгож шинээр бизнес
эрхлэгчдэд мэдээлэл өгөх
- Жуулчдад зориулан бэлэг
дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа орон нутгийн иргэдийн хийсэн
бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулах “Бэлэг дурсгалын худалдаа” эрхлэх
- Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбоо
тогтоож, орон нутагт энэ салбарын бизнесийн шударга өрсөлдөөнийг бий
болгох, зэргээр олон хэлбэрийн ажлыг цаашид зохион явуулахаар төлөвлөж
байна.