ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хан Хэнтийн гар урчууд Дарханд иржээ

2016-12-05

Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг Хэнтий аймгийн уран гартнууд урлаж эхлээд байгаа юм. Энэхүү хосгүй бүтээлээ “Геннисийн дээд амжилт”-д бүртгүүлэхээр шамдан ажиллаж байна. Энэ хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолын ажиллагааг 21 аймагт зохион байгуулж байгаа бөгөөд манай аймагт өнөөдөр /2016.12.02/ боллоо. Уг ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, НБХ-ийн дарга Ч.Энхбат нарын аймгийн удирдлагууд холбогдох албаныхан болон уран эмэгтэйчүүд оролцлоо.

Монголын түүхийг уламжлалт аргаар ширж оёсон энэ нандин бүтээлийг 108 метр урт, 1.8 метр өргөнтэй цагаан эсгий дээр зээглэн ширэх аргаар оёж байгаа юм. Түүнчлэн Нууц товчоонд дурдагдах амьдралын гол үйл явдлуудыг дүрсэлснээс гадна үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэргийг дахин давтагдахгүй байхаар олон төрлөөр дүрсэлж байгаа ажээ.

1200 гаруй жилийн түүхтэй Монголчуудын утас зүү эрхшээх соёл нь биднийг бусдаас ялгах уран сэтгэмж, ур дүйтэй ард түмэн гэдгийг дэлхий нийтэд илтгэдэг . Үүний нэг илэрхийлэл болох уг бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлснээр дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Эзэн Чингис хааны түүхээ ирээдүй хойч үедээ уламжлан үлдээх маш чухал ач холбогдолтойг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат онцлов. Мөн дээрх бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэхэд зориулан 5753862007 тоот хандивын дансыг нээсэн байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%