Энэхүү хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийг сонгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны үйл ажиллагааны тайлан, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо байгуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017-2020 онд баримтлах үзэл баримтлал батлах, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2017 оны үндсэн чиглэл батлах, орон нутгийн 2015 төсвийн гүйцэтгэл батлах, аймгийн тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг батлах, Орон нутгийн 2017 оны төсөв батлах, Орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг сонсох, аймгийн 2016 оны газрын нэгдмэл сангийн тайлан батлах, 2017 онд аймгийн иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.