ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НАЧИН, ХАРЦАГА, ЗААН, АРСЛАН ЦОЛТНУУД ТӨРЛӨӨ

2016-07-21

Архангай аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд Өгийнуур сумын харьяат аймгийн харцага Ю.Пүрэвжаргал түрүүлж аймгийн арслан цол, Хотонт сумын харьяат сумын заан Л. Жамбал үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. 
Харин аймгийн харцага цолыг Батцэнгэл сумын харьяат залуу бөх Б.Билгүүн, Тариат сумын харьяат аймгийн начин Ц.Ганбат нар хүртсэн юм. Аймгийн начин цолыг Хотонт сумын харьяат сумын заан Р.Бэхбат, Чулуут сумын харьяат сумын заан Б.Чинбат, Хайрхан сумын харьяат сумын заан О.Мөнхбат, Булган сумын харьяат сумын заан Ж.Өнөболд нар хүртлээ. 
Энэ жилийн аймгийн наадмын хүчит бөхийн барилдаанд Булган сумын харьяат Монгол улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй, улсын цолтой 27 нийт 256 бөх барилдлаа. 
Өсвөрийн бөхийн барилдаанд 64 бөх барилдлаа. Шөвгийн дөрөвт н.Ширмэндагва,н.Эрхэмбаяр, далай даян, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц, н.Наранбаатар нар үлдэж Цэнхэр сумын харьяат н.Ширмэндагва түрүүлж, Өндөр-Улаан сумын харьяат н.Эрхэмбаяр үзүүрлэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%