Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөлгөөнөөр Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал -: “Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”- ийг танилцуулж байна. Иргэд олон нийтийн санал санаачлагад тулгуурлан нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилт тавьсан гэв. Тус үйл ажиллагааны хөтөлбөр буюу бодлогын баримт бичиг нийт 7 бүлэг, 3 дэд бүлэг, 72 зорилтыг дэвшүүлжээ. Төлөөлөгчид бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцаж санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултад сумын Засаг даргаас хариултыг авч харилцан мэдээллийг солилцож хөтөлбөрт тусгах саналаа илэрхийлж байна.