Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор сар бүр Төлөөлөгчдийн зөвлөлгөөн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөлгөөн 2016.12.01 өдөр Дархан сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд явагдаж байна. Зөвлөлгөөнөөр Дархан сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хэрэгжилт, 2016 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан , Сум хөгжүүлэх сангийн товч мэдээлэл хийнэ. Түүнчлэн Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар сумын Засаг дарга Б.Азжаргал танилцуулав. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Төлөөлөгчдөөс санал авч, асуулт хариулт өрнөж байна.