МАН-аас аймгийн ИТХ-ын даргад Бидэрийн Өсөхбаярын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдсон юм.
Олонх буюу МАН-ын бүлэг намын дарга Цогоогийн Мөнхнасанг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхэд төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан. Ийнхүү аймгийн Засаг даргаар Цогоогийн Мөнхнасан сонгогдлоо.
2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 18-ны өдөр боллоо. Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй 14.00 цагт эхэлсэн хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
Энэ удаагийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулийн 39 мандатын 26 буюу 66,6 хувийг Монгол Ардын Намаас нэр дэвшигч нар, 16 буюу 33,4 хувийг Ардчисан Намаас нэр дэвшигч нар авч, аймгийн ИТХ-д МАН олонх болов.
Хоёр намын бүлэг хэлэлцсэн ёсоор МАН-аас 9, АН-аас 2 төлөөллийг Тэргүүлэгчээр сонголоо. Үүнд: МАН-аасБ.Өсөхбаяр, М.Батболд, Н.Баянмөнх, П.Гомбодорж, Д.Мөнхбат, Ж.Нэргүй, Б.Түмэнжаргал, Г.Чулуунбаатар, П.Энхтайван нар, АН-аас Ч.Баасанжав, С.Эрдэнэбат нар ИТХ-ын Тэргүүлэгч боллоо. МАН-ын бүлгийн ахлагчаар Ж.Нэргүй, АН-ын бүлгийн ахлагчаар Ч.Баасанжав нар ажиллав.