2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан
энэ сарын 18-ны өдөр боллоо. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хамгийн ахмад МАН-ын Эрдэнэмандал сумаас сонгогдсон Мэрдээ овогтой Батдорж анхдугаар хуралдааныг удирдан хуралдуулах хүндэттэй үүргийг гүйцэтгэлээ. Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй 14.00 цагт
эхэлсэн хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх,
ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох, аймгийн Засаг даргад
нэр дэвшүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
Энэ удаагийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулийн 39 мандатын 26 буюу 66,6 хувийг Монгол Ардын Намаас нэр дэвшигч нар, 16 буюу 33,4 хувийг Ардчисан Намаас нэр дэвшигч нар авч, аймгийн ИТХ-д МАН олонх болов.
Хоёр намын бүлэг хэлэлцсэн ёсоор МАН-аас 9, АН-аас 2 төлөөллийг Тэргүүлэгчээр сонголоо. Үүнд: МАН-аасБ.Өсөхбаяр, М.Батболд, Н.Баянмөнх, П.Гомбодорж, Д.Мөнхбат, Ж.Нэргүй, Б.Түмэнжаргал, Г.Чулуунбаатар, П.Энхтайван нар, АН-аас Ч.Баасанжав, С.Эрдэнэбат нар ИТХ-ын Тэргүүлэгч боллоо. МАН-ын бүлгийн ахлагчаар Ж.Нэргүй, АН-ын бүлгийн ахлагчаар Ч.Баасанжав нар ажиллав.