Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тухай, дүрэм батлах тухай /Ундарга орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани/, комисс томилох тухай, ой тэмдэглэх тухай /Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой/, өмчийн асуудал, шагналын тухай гэсэн долоон асуудлыг хэлэлцлээ.