ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АРХАНГАЙД ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН ТӨРӨЛХ НУТАГТАА БОЛЛОО

2016-05-09

Жил бүр нийслэлд болдог Архангайд төгсөгчдийн холбооны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн анх удаа Цэцэрлэг хотноо зохион байгуулагдлаа. Архангай аймагт ЕБС-ийг 1988,1989 онд төгсөгчдийн санаачилснаар төгсөгчдийн анхны шинэ жил, волейболын тэмцээн 2011 онд болж  байжээ. Төгсөгчдийн холбоо үйл ажиллагаагаа орон нутаг руугаа хандуулъя гэсэн зорилгоор уламжлалт тэмцээнийг энэ жил 1988 оны төгсөгчид аймагтаа зохион байгуулжээ. Тэмцээнд нийт 37 багийн 296 тамирчин оролцсон юм. Тэмцээний эмэгтэй төрөлд 1994 оны төгсөлтийн баг, эрэгтэй төрөлд 1996 оны баг тамирчид алтан медаль хүртлээ.

Тэмцээний үеэр Архангай аймагт багшилж байгаад гавъяаны амралтандаа гарсан ахмад багш нарт аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлсэн юм. Тэмцээнийг зорьж УБ, Эрдэнэтээс долоон ахмад багш ирсэн байлаа.

Харилцан нөхөрлөл, ойлголцол, хамтач байдал, уугуул нутгийн төлөөх санал санаачлагыг нэгтгэж, өргөтгөн хөгжүүлэх зорилгоор тэмцээн зохион байгуулагддаг байна.

Эх сурвалж: EKHORON21.mn

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%