ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2016-11-29

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 11-р сарын 28-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдан:
- Сумын ИТХ-ын ээлжит бус   болон ээлжит хуралдааныг зарлан хуралдуулах тухай
- Сумын ИТХ-ын даргын цалинг шинэчлэн тогтоох тухай,
- Сумын ИТХ-ын болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны календарчилсан төлөвлөгөөг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцэж:
Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11,00 цагаас Соёлын төвд нээлттэйгээр хуралдуулж:
1. Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар уламжлах тогтоолыг батлах тухай, 
2. Сумын ИТХ-ын Хороо байгуулах, хорооны ажиллах журам батлах тухай,
3. Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг,
Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10,00 цагт Соёлын төвд нээлттэйгээр хуралдуулж:
1. Сумын 2016 оны төсвийн тодотголын тухай,
2. Сумын 2016 оны төсөв батлах тухай,
3. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ажлыг дүгнэх журам батлах тухай,
4. Бусад асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%