ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ДАРХАН МИНИЙ ХОТ-2016” СПОРТЫН АНХДУГААР НААДАМД ДАРХАН СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

2016-11-29

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир спортын газар хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2016” спортын Анхдугаар наадмыг /2016.11.27/ спортын ордонд зохион байгууллаа.

Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж анхдугаар наадамд идэвхтэй оролцсон юм. Төлөөлөгчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард гэсэн спортын 6 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Анхдугаар наадмыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамааралтай. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид бие биетэйгээ танилцах, цаашид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” хэмээн онцолсон юм.

Мөн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын бага наадмыг уламжлал хэлбэрээр тогтмол зохион байгуулах болно” гээд Дархан-Миний хот спортын анхдугаар наадамд оролцож буй нийт тамирчин-Төлөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.

Төлөөлөгчдийн спортын анхдугаар наадмын теннисийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа, Хонгор сумын Төлөөлөгч М.Пүрэвбаатар нар 1 дүгээр байр эзэлсэн бол даамны төрөлд Дархан сумын Төлөөлөгч Ч.Баттулга, Г.Мөнхцэцэг, шатрын төрөлд мөн Дархан сумын Төлөөлөгч Ч.Баттулга, Шарын гол сумын Төлөөлөгч Г.Одончимэг нар тус тус тэргүүлжээ.Багийн спорт болох гар бөмбөгийн тэмцээнд Шарын гол сумын баг тамирчид тэргүүлж, аймгийн ИТХ, Дархан сумын ИТХ-ын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд аймгийн ИТХ-ын тамирчин-Төлөөлөгчид нэгдүгээр байр эзэлж, Хонгор сум, Шарын гол сумын баг 2,3 дугаар байранд орсон байна.
Тэгвэл биллиардын тэмцээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Ганболд 1 дүгээр байр, Хонгор сумын Төлөөлөгч Ж.Баяраа 2 дугаар байр, Орхон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Онолбаяр 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.
Харин багийн нийт дүнгээр Ж.Балжинням ахлагчтай Дархан сумын ИТХ-ын баг нэгдүгээр байр, Б.Лхамсүрэн ахлагчтай Шарын гол сумын ИТХ-ын баг хоёрдугаар байр, Г.Эрдэнэбат ахлагчтай аймгийн ИТХ-ын баг гуравдугаар байр, Н.Ганбаатар ахлагчтай Хонгор сумын ИТХ-ын баг дөрөвдүгээр байр, Н.Нямдаваа ахлагчтай Орхон сумын ИТХ-ын баг тавдугаар байрыг тус тус эзэлжээ. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын санаачлагаар зохион байгуулагдсан тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%