ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАА

2016-11-25

        Улсын Онцгой комиссын даргын 2016 оны 03 дугаар тушаалаар томилогдсон “Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх” шуурхай бүлэг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймагт ажиллаа.
        Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа, ХХААГ, ЭМГ, ЦУОША, Сумдаас зохион байгуулсан үйл ажиллагаа, орон нутгийн гамшгаас хамгаалах удидлага зохион байгуулалтын талаар хэлэлцэж аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлтийг газар дээр нь танилцлаж 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал зудын гамшигтай тэмцэх төлөвлөлт, хариу арга хэмжээтэй холбогдуулан дараахь мэргэжлийн зөвлөмж үүргийг өглөө. Үүнд:
       1. 2016-2017 оны өвөлжилтийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын дарга баталсан байна. Одоо энэ төлөвлөгөөгөө аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засаг даргаар батлуулах хэрэгтэй. Төлөвлөгөөтэй холбоотой өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээнд малчдын хоол хүнсний хэмжээ, хүртээмж, өвс тэжээлийн бэлтгэл, эрүүл мэнд, хууль тогтоомж гэх мэтээр үнэлгээний асуудлыг мэргэжлийн байгууллагууд нарийвчилан гаргаж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг заалт бүрээр гаргаж, хариуцах эзнийг зааж, хэрэгжилтийн хойноос хөөцөлдөж ажиллах. Аймгийн Засаг дарга эрсдэлийн үнэлгээнд дүгнэлт хийгээд, тактик арга ажиллагаагаа боловсруулаад, тусламжаа эрэмблээд, менежмент, зохицуулалтаар хангаад ажиллах;
2. Өвөлжилт, нөхцөл байдал хүндэрсэн үед менежментийн түвшний дагуу баг хэдий хугацаанд ажиллах, сум хэдий хугацаанд тэсвэрлэх, аймаг хир хугацаатай тэсвэрлэх байдлаар тооцоо судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөх;
3. Аймгийн онцгой комиссын гишүүдийг суманд, малчны хотонд ажиллуулах шаардлагатай байна. Аймгийн удирдах албан тушаалтнууд малчны хотонд очоод хийж хэрэгжүүлж буй ажил, төрлөө танилцуулж, соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Залуу малчдад өгөх мал маллагааны арга ажиллагааны тухай зөвлөмжийг бэлтгэн, тараах, зөвлөмжөөр хангах;
4. Малчдын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Төв, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллаад байгаа нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг юм. Малчдын оролцооны балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд малчидтайгаа амьд харилцаа тогтоож, ойр дотно ажиллах, иргэн хүнийх нь хүлээх үүрэг хариуцлагыг нь хэлж ойлгуулах шаардлагатай байна. Иймд одоо малчидтайгаа ярилц, хатуу сануулга өгч, хариуцлагыг нь нэмэгдүүлж ажиллах, малчдын оролцоо гэдгийг бий болгох, ямар оролцоо байх талаар асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх, малчдад урам зориг, эрч хүч өгөх, идэвхижүүлэх;
5. Аюулгүйн нөөцийг хариуцлагагүй бэлтгэсэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцож, албан ёсоор ажлын хэсэгт хариу мэдэгдэх;
6. Дарга нарын хариуцлагыг нэмэгдүүлэх. Дарга болно гэдэг бол хариуцлага хүлээж, ард иргэдэд үйлчлэхээр томилогдсон албан тушаалтан. Аймаг, сумдын удирдах албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, хандлагыг нь өөрчлөх, хуралд оролцоогүй дарга нартай шалтгааныг тодруулж хариуцлага тооцох;
7. Төрийн албаны үйл ажиллагааг тогтворжуулахад анхаарах, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулж, чадавхжуулахад анхаарч ажиллах;
8. Багийн Засаг дарга нарт сумын эрсдэлийн үнэлгээ хийхэд ашиглагдах 100 асуултыг боловсруулах үүрэг өгөөд явж байгаа. Энэ үүргийн биелэлт эхнээсээ ирж байна. Энэ асуултыг гаргаад эрсдэлээ үнэлээд ирэхээр аймгийн хэмжээний нөхцөл байдал, дүр төрх, хийж хэрэгжүүлэх ажлын ерөнхий зураглал гарна. Энэхүү эрсдэлийн дүр зургаар эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхой болгох;
9. Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар хамтран малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;
10. Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг заалт бүрээр нарийвчлан гаргах, хариуцах эзнийг заах, хэрэгжилтийг хангуулах, хойноос хөөцөлдөх, үр дүнд анхаарах;
11. Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;
12. Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах;
13. Мэргэжлийн хяналтын байгууллага одоо өгөгдөж буй үүргүүдийн биелэлтэд анхаарал сайн тавьж ажиллах, ард олонд хууль тогтоомж, стандартын талаар зөвлөмж өгдөг, анхаарал тавьдаг, ярьдаг хэлдэг арга барилтайгаар өвөлжилтийг даван туулах;
14. Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах.
Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан бие бүрэлдэхүүнтэй уулзаж санал хүсэлтийг хүлээн авч, үүрэг даалгавар, мэргэжлийн арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаа.
Шуурхай бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын /ГШУГ/ дарга, хурандаа Б. Ууганбаяр, Нарийн бичгийн даргаар  ОБЕГ-ын ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамжинсүрэн, Гишүүдэд:ОБЕГ-ын ГШУГ-ын мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнхтулга, ОБЕГ-ыг Автобаазын жолооч, ахлах ахлагч П.Батдорж нар оролцлоо.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%