Эх орны ирээдүй болсон цоглог залуусын анхааралд.
Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн арга
хэмжээний хүрээнд Төрийн жинхэнэ албанд орох, ажиллахыг хүсч байгаа
иргэд, залуучуудад зөвлөгөө, чиглэл өгөх “Зангиагүй уулзалт”-ыг аймаг
дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2016.11.24-ний өдрийн
15:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Төв аймгийн иргэд, залуус та бүхэн идэвхтэй оролцож төрийн албанд анх ороход анхаарах асуудлууд болон төрийн албатай холбоотой сонирхсон асуултууддаа хариулт авч, санал бодлоо чөлөөтэй солилцоно уу.