ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

2016-11-22

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”, “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг 2016 оны 11 сарын 19-нд Өмнөговь аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг хамрууллаа. 

Энэ өдрийг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд оролцсон байгууллагууд зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой танилцуулга, гарын авлагыг иргэд олон нийтэд тарааж, сурталчилж, зохион Маанийн хийдийн лам нар авто тээврийн ослын улмаас хохирогсдод хүндэтгэл үзүүлж ном хурж 108 зул өргөлөө. 

Мөн идэвхи санаачилгатай оролцсон шилдэг байгууллагыг шалгаруулсан ба хурандаа Ө.Эрдэнэ-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 0167-р анги идэвхи санаачлагатай оролцож шилдэг зохион байгуулалтай оролцсон байгууллагаар шалгарлаа.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна. Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%