Рэйлбусаар Дархан-Уул аймаг орох тасалбар 10600 төгрөг болж хямдарчээ. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн рэйлбусын тасалбарыг 35 хувиар хямдруулаад байна. Энгийн үед тасалбарын үнэ 15600 төгрөг байдаг аж.Рэйлбус өдөр бүр Улаанбаатар төмөр замын буудлаас 09.30 цагт хөдөлж 13.30-д Дархан-Уул аймагт очно.
Харин Дархан-Уул төв вокзалаас 14.10 цагт хөдөлж 18.43 цагт Улаанбаатарт ирэх юм.Рэйлбусын тасалбарыг тухайн өдөртөө билетийн кассаас авах боломжтой. Хөнгөлөлт ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үйлчлэхээр болжээ.