Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын
эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бгаа хурлыг нээж БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ШУА-ын
ерөнхийлөгч Т.Рэгдэл, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог нар үг ххэлсэн юм.
Тус эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн
захирал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Л.Болд удирдан
явуулах бөгөөд нарийн бичгийн даргаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэл
бичгийн ухааны доктор Б.Мөнхбаяр нар томилогдсон байна. Эрдэм
шинжилгээний хуралд нийт 25 илтгэл хэлэлцүүлэгдлээ.