Ойрын үеийн цаг агаарын хүндрэл, байгалын давтагдашгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хот хоорондын төмөр замын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийхээр болжээ . “ УБ-ДА-УБ “ Рэйлбусын тарифийг 15,000 төгрөг байгааг туршилтаар 10,000 болгох юм байна. Мөн ойрын хугацаанд хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, мөн билет худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх зэрэг хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.Цас, халтиргаа гулгаанаас шалтгаалж зам хаагдаж байгаа тул Төмөр замын зорчигч тээврийн ачааллыг нэмэхэд уг шийдвэр чухал ач холбогдолтой болжээ. Дарханчууд Аюулгүй найдвартай, баталгаат нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болсныг УИХ-ын гишүүн Б.Жавлхан нүүр номоор дамжуулан мэдээлэл хийсэн байна.
Эх сурвалж : УИХ-ын гишүүн Б.Жавхлан Нүүр ном