Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд 2016 оны 11 дүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар архидан согтуурч захиргааны зөрчил үйлдэн саатуулагдсан иргэдийн судалгаа гарчээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ захиргааны зөрчил гаргасны улмаас саатуулагдсан хүмүүсийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 120 хүнээр буюу 2 дахин өссөн үзүүлэлтэй байна. Саатуулагдсан нийт 255 хүнийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэй- 235 , эмэгтэй-20 , эрхэлсэн тодорхой ажилгүй 221, ажил хөдөлмөр эрхэлдэг болон оюутан 24, тэтгэвэрт байдаг 5, хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг 5 хүн байгаа нь иргэдийн ажилгүйдлийн улмаас архидан согтуурах улмаар гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргах явдал их байгаа нь судалгаанаас харагдаж байна. Мөн дээрх иргэдийн 87 буюу 34 хувь нь гэр бүлийн орчинд түгшүүр төрүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл болжээ. Түүнчлэн 145 буюу 56 хувь нь гудамж талбай , олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж жижгээр танхайрсан гэх зөрчил, 9 буюу 3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр саатуулагдсан байна.