Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар хурал
хуралдаж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Даланзадгад
сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй танилцаж, 2016
оны хэрэгжилтийг 80 хувьтай хэрэгжсэн, мөн Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын
17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор батлагдсан “Ойн менежментийн төлөвлөгөө”-ний
хэрэгжилттэй танилцаж төлөвлөгөөг 86.9 хувьтэй хэрэгжсэн гэж дүгнэж “Ойн
менежментийн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл боломжийг
судлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг
аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын дэг, үйл ажиллагааны журам,
Тэргүүлэгчдийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмуудыг шинэчлэн баталж, орон
нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн хөрсний ажлын талаархи мэдээлэл, компанийн
үйл ажиллагаанд хийгдсэн болон хэрэгжиж байгаа гэрээнүүдтэй танилцах ажлын
хэсэг байгуулж, иргэдийг төрийн шагналд тодорхойлох, аймгийн ИТХ-ын шагналаар
шагнах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааны тов зарлах тухай
асуудлыг хэлэлцэж ээлжит гуравдугаар хуралдааныг 2016 оны
12 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо.