ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан боллоо

2016-11-07

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж өндөрлөлөө. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаар: 
1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Мөнхдэлгэрийг ажлаас чөлөөлөх тухай
3. Тооллогын комисс байгуулах тухай
4. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай
5. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай
6. Ажлын хэсэг байгуулах тухай
7. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Гармаа овогтой Бацмаа нийт төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар, сумын Засаг даргаар О.Бадарч нийт Төлөөлөгчдийн 58,2 хувиар сонгогдлоо. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр Г.Бацмаа, Г.Сундуй, Б.Золбоо, Д.Сарантуяа, Ц.Баяржаргал, Б.Батцэцэг, Х.Үүрийнтуяа нар сонгогдлоо. Бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн нийт Төлөөлөгч болон Тэргүүлэгч, Хурлын дарга, Засаг дарга нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%