ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 10-р хуралдаан боллоо.

2016-11-01

Говьсүмбэр аймгийн ИТХТ-ын 10-р хуралдаан 2016 оны 10 сарын 26-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. 
1. Аймгийн засаг дарга Г.Батсуурь Ахмадын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж, ахмад настанд олгох санхүүгийн дэмжлэгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлж байгаатай холбогдуулан Монголын Ахмадын Чөлөөт холбооны балансад байгаа хөрөнгийг холбогдох хууль, журмын дагуу аймгийн Ахмадын холбооны балансад шилжүүлж өгөх хүсэлтийн дагуу үндсэн хөрөнгө шилжүүлэн, эзэмшүүлж ашиглуулах зөвшөөрөл олгох
2. Онцгой байдлын газрын Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 2016 онд хийсэн ажлын мэдээлэл
3. Боловсрол соёлын газрын Аймгийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журмын хэрэгжилт
4. “ Ус-Ду” ОНӨААТҮГ-ынүйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал
5. “Илчлэг-Шивээ” ОНӨҮГ-ын үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал
6. Хүнс хөдөө аж ахуйн газрын Малын гоц халдварт өвчин МАА, бэлчээрийн талаар хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт
7. 3-р цэцэрлэгийн хөрөнгө актлах
8. Говьсүмбэр аймгийн түүхэн уламжлалт Боржигон хошууны бурхан шашны чиглэлийн томоохон хийд болох Зүүн жанжин чойр хийд нь хариуцах эзэнгүй, бурхан шашин номын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон, цаашид энэ хийдээ сэргээж үйл ажиллагааг нь тогтмол явуулах талаар тус хийдийн ТУЗ-ын хурлын шийдвэр, ард иргэд болон бусад шашны үйл ажиллагаа явуулж буй хийдийн лам нараас ирсэн хүсэлтийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу Дашбалданпунцоглин хийд, Балдандаржай хийд, Зүүн жанжин чойр хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хүчингүй болгох,аймгийн хэмжээнд төвлөрсөн нэг хийдтэй байх зарчмыг барьж Зүүн жанжин чойр хийдийг сэргээж тогтмол бурхан шашин номын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох зэрэг  асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэр гарган, мэдээлэл тавьсан байгууллагуудад цаашид анхаарч, хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өглөө. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%