ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

2016-10-26

Өнөөдөр /2016.10.26/ морин цагт Дархан сумын  ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нарт сумын Сонгуулийн хорооноос ИТХ-ын түр үнэмлэхийг гардуулан өглөө. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй. Аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн ням гарагт 7-22 цагийн хооронд зохион байгуулав. Дархан сумын 31 мандатаас 30 мандат МАН, 1 мандат АН ялалт байгуулсан байна. Дархан сумын 13 дугаар тойргийн сонгогчдын 1185 сонгогч /96 хувь/ МАН-аас нэр дэвшигч Б.Нямбаярын төлөө, 2 дугаар тойргийн сонгогчдын 1085 сонгогч / 80.84 хувь/ МАН-аас нэр дэвшигч Б.Бадамхандын төлөө, 1 дүгээр тойргийн сонгогчдын 1023 / 74.89 хувь /  МАН-аас нэр дэвшигч Б.Даваасамбуугийн төлөө тус тус санал өгч хамгийн өндөр саналын хувьтай. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нэр дэвшигчдийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгов. Ирэх дөрвөн жилд Дархан сумын 31 Төлөөлөгч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад  иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%