ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Нэмэлт санал хураалтаар сонгуулийн ирц 55.8 хувьд хүрчээ

2016-10-24

    Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит  сонгуулийн санал хураалт  улс орон даяар энэ сарын 19нд болж өнгөрсөн.  Орхон аймгийн хэмжээнд нийт 65413 иргэн санал өгөх байснаас 31691 хүн саналаа өгч ирц 48,5 хувьтай байсан юм. Иймээс 10-р сарын 23 өдөр сонгогчдын ирц хүрээгүй Баян-Өндөр сумын  27 хэсгийн хороонд  нэмэлт санал хураалт явуулсанаар  санал өгсөн иргэдийн тоо 36421 болж  ирц 55.8 хувьд хүрсэн байна.  
    Орхон аймгийн сонгуулийн хорооноос аймгийн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нам, эвслийн авсан суудлын судалгааг танилцууллаа.  Баян-Өндөр сумын ИТХ-д Монгол ардын намын 26 нэр дэвшигч сонгогдсон бол Ардчилсан намын 5 нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулсан байна. Харин Жаргалант суманд Монгол ардын намын 12 нэр дэвшигч, Ардчилсан намын 9 нэр дэвшигч сумын ИТХ-д сонгогдон үнэмлэхээ гардан авчээ. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%