ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИРЭХ ОНД УЛААН ҮҮД, ДАРХАН ХОТЫН НАЙРАМДЛЫН ХАРИЛЦААНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО

2016-10-13

Улаан үүд хотын дарга А.М.Голков тэргүүтэй тус хотын албаны төлөөлөгчдийг өнөөдөр /2016.10.12/ аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч цаашдын хамтын ажиллагаа, ах дүү хотын харилцаагаа улам бэхжүүлэх тухай санал солилцлоо. Уулзалтаар Дархан хотын 55 жилийн баярын арга хэмжээнд Улаан үүд хотын дарга А.М.Голковыг албан ёсоор хүрэлцэн ирж оролцохыг урилаа. Тэрээр хотын ойн баярын урилгыг талархалтайгаар хүлээн авч хүндэтгэн оролцохоо илэрхийллээ.

Мөн 2017 онд Улаан үүд, Дархан хотын найрамдлын харилцааны 50 жилийн ой тохиох тул энэхүү ой хүрээнд хамтран хийх ажлуудын талаар ярилцсан юм. 2014 оны 5 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд манай хотод Улаан үүд хотын Соёлын өдрүүдийг зохион байгуулахад тус хотын нэрэмжит хөшөөг байгуулж, Анхан шатны шүүхийн уулзвараас Мэргэжил сургалт үйлдвэрийн төв хүртэлх гудамжийг “Улаан үүд”-ийн гудамж болгон нэрлэсэн байдаг. Харин Улаан үүд хотод манай аймгийн нэрэмжит гудамж байдаг бөгөөд тэрхүү гудамжийг өргөтгөн Музей байгуулахаар болсон таатай мэдээг тус хотын дарга дуулгалаа.

Дээрх албаны төлөөлөгчид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зохион байгуулж буй “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт торгоны замын олон улсын бага хуралд оролцохоор Улаанбаатар хотыг зорьсон юм

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%