ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын яамны сайд Ж.Батсуурь Говьсүмбэр аймагт ажиллалаа

2016-10-11

        2008, 2012 оны  УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгаас 2 удаа нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа.    Ажиллах үеэр сайд Сүмбэр сумын 2 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, Усан спорт сургалтын төвөөр орж ажил байдалтай нь газар дээр нь танилцаж 2017 онд  Сүмбэр сумын 2 дугаар суруулийн 640 хүүхдийн сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрийг  гаргалаа. Мөн  5 дугаар цэцэрлэгт шинээр 5 ханатай иж бүрэн гэр, ЕБ-ын сургуулиудад лабораторийн тоног төхөөрөмж, цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нийлүүллээ.

   Мөн Аймгийн ард иргэд болон Боловсрол, соёл, спортын салбарынхантай уулзалт зохион байгуулж Төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч,  санал бодлоо солилцлоо.  

    Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа салбарынхаа тэргүүний ажилтан албан хаагч нарт шагнал гардууллаа.  

    “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Лхагвасүрэн, 2 дугаар сургуулийн багш Д.Нандинцэцэг, 3 дугаар сургуулийн багш Б.Мөнгөнцэцэг, 5 дугаар сургуулийн багш Д.Пүрэвням, МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дуу бүжгийн “Боржигин” чуулгын хөгжимчин Д.Ганболд, Г.Баярмаа,  “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”-аар Усан спорт сургалтын төвийн багш Б.Батмөнх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух” бичгээр 5 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Мөнгөнчимэг, 2 дугаар сургуулийн нийгмийн багш Б.Сувд, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Т.Урансанаа нар тус тус шагнагдлаа.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%