ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Орхон аймгийн ОБГ-ын 40 жилийн ой боллоо

2016-10-03

     Анх 1976 онд “Меди молибдень строй-н гал команд” нэртэй, 43 ажилчин, гал унтраах машин техник бүхий дунд зэргийн хүчин чадалтай байгуулагдаж байсан бол өдгөө 198 ажиллагсадтай, гал унтраах 3 анги, улсын нөөц гэсэн бүтэцтэй "Онцгой байдлын газар" болон өргөжсөн аймгийн Онцгой байдлын газар түүхт 40 жилийн ойгоо өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Байгууллагын бүрэлдэхүүн, ажиллах хүчин чадлаа илтгэж цэргийн жагсаал, үзүүлэх сургуулилт хийсний дараа баярын хурал хийлээ. Баярын хуралд үе үеийн ажиллагсад албан хаагч, дарга нар болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар хүндэт зочноор оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва ОБГ-ын нийт албан хаагчдад баяр хүргэн, тэдний ажил үйлсээр бахархаж буйг тэмдэглэн, гавъяат үйлстэн болсон ажилчид, тэдний ар гэрийхэнд талархал дэвшүүлж үг хэлсэн юм. Мөн ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний ажилчдад шагнал гардууллаа.













Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%