Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2016 оны 09 дүгээр сард зохион байгуулалтын дараах асуудлуудыг авч хэрэгжүүлж шийдвэрлэлээ.
2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 01-ны өдөр аймгийн төв Зуунмод сумын 6 багийн сургууль цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдаж Хүмүүн цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Тэргүүлэгч Р.Болд нар оролцож нийт сурагч хүүхдүүд, багш нарт мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Зуунмод сумын 4-р сургууль, Засаг даргын орлогч ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбаатар МСҮТ, Тэргүүлэгч Ц.Дашдэмбэрэл Зуунмод сумын Баянхошуу багийн цэцэрлэг, Төлөөлөгч Г.Мөнхбадрал Номт багийн Дэгдээхэй цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IV-р хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны Соёмбо танхимд хуралдууллаа.
Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна.
Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар тогтоолоор томилогдсон Ажлын хэсэг Алтанбулаг, Баян, Баянчандмань, Заамар, Сэргэлэн сумд, аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад газар эзэмшүүлэлт, иргэдэд газар өмчлүүлэлтийн талаар хийж буй ажил, үр дүнгийн байдлыг шалган танилцаж, зохих судалгаа дүгнэлт хийсэн тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдэмбэрэлийн мэдээллийг хэлэлцээд 20 тоот тогтоолыг батлан гаргаж “Газрын тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалган тогтоолын 8 заалтаар үүрэг өгөв. “Газрын тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх” тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт үнэлгээ хийж шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөлөө.
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилогдсон Ажлын хэсэг Алтанбулаг, Баян, Баянчандмань, Заамар, Сэргэлэн сумд, аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “Аймгийн уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн явц, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай Мэдэгдэлд санал өгсөн байдлыг шалган танилцаж, тусгай зөвшөөрөл олгоход холбогдох хуулиудыг хэрхэн мөрдөж байгаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгааг судлан үзэж зохих дүгнэлт гаргасан талаарх асуудлыг хэлэлцээд 21 тоот тогтоолыг батлан гаргаж “Ашигт малтмалын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай, ”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиуд, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зэрэг тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалган тогтоолын 10 заалтаар үүрэг өгөв.
“Ашигт малтмалын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай” зэрэг холбогдох хууль тогтоомж, “Аймгийн уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, ажлын гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авч байх, хөндөгдөж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарал хандуулж, энэ талын ажлын тайланг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, хууль, тогтоомжийг хэрэгүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авах хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, нөхөн сэргээлтийг стандарт, шаардлагын дагуу хийлгэж байхыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөлөө.
3. Аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн байдлыг зарим сумдад шалган танилцаж, судалгаа хийсэн тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдэмбэрэлийн мэдээллийг хэлэлцээд “Ашигт малтмалын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, байгалийн баялгийг өнөө ба ирээдүйн эрх ашгийн үүднээс зохистой ашиглах зарчмыг хангаж, геологийн судалгаа, хайгуулын ажлыг хууль, тогтоомж орон нутгийн эрх ашиг, байгалийн өөрийн нь даац чадамжид нийцүүлэн явуулах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлага, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрт байдлыг хангасан ил тод байдлын болон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор нутгийн удирдлагын байгууллага, уул уурхайн төрийн захиргааны байгууллагын дэмжлэг туслалцааг авч, хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцож, хамтран ажиллах явдлыг өргөжүүлэх нь зүйтэй байгааг тэмдэглээд 30 тоот тогтоолыг батлан гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газарт тус тус уламжлахаар тогтов.
4. Элэг бүтэн Монгол хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцээд 22 тогтоолоор “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийг хавсралтын ёсоор батлав.
5. Аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-ыг шалгаруулах саналыг хэлэлцээд Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, өөрсдийн ажлын арга барил, туршлагыг залуу үедээ өвлүүлэн үлгэр жишээ болж буй Аргалант сумын өндөр настан Дашдорж овогтой Баяраа, Баянжаргалан сумын өндөр настан Өлзий овогтой Дашзэвэг, Угтаалцайдам сумын өндөр настан Чимид овогтой Нацагдорж нарыг аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгаруулан 23 тоот тогтоолыг батлан гаргаж, аймгийн хөдөлмөрч манлай ахмадаар шалгарсан өөрийн сумын харьяат ахмадуудыг олон нийтэд сурталчлан алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг Аргалант, Баянжаргалан, Угтаалцайдам сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөж, Засаг дарга нарт даалгав.
6. “Халаалтын төвлөрсөн системд хамрагдсан сумдын төсөвт байгууллагуудад ашиглагдаж байсан бага оврын уурын зуух, халаалтын шугам сүлжээ зэрэг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, халаалтын үйл ажиллагаа, үнэ тарифын байдалд өгсөн дүгнэлтийн тухай” аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ч.Баярсайханы мэдээллийг хэлэлцээд халаалтын үнэ, тарифыг шинэчлэн тогтоож мөрдүүлсэнтэй холбогдон үүссэн өрийн асуудал төсөвт зарим байгууллагуудын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байгааг тэмдэглээд зарим сумдыг халаалтын төвлөрсөн системд шилжүүлж буй ажлын үр дүн, тохиолдож буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг нарийвчлан судалж, цаашид баримтлах бодлогыг тодорхойлж, дэвшүүлэх зорилт, авах арга хэмжээг “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусган хэрэгжүүлэх, Халаалтын төвлөрсөн системд хамрагдсан сумдын төсөвт байгууллагуудад ашиглагдаж байсан бага оврын уурын зуух, халаалтын шугам сүлжээ зэрэг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээ авах, Сумдыг төвлөрсөн халаалтанд шилжүүлэх ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдтэй аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс тодорхой гэрээ байгуулж, түүнд халаалтын чанар, үнэ тариф, хуучин ашиглаж байсан барилга, тоног төхөөрөмжийн цаашдын ашиглалт зэрэг асуудлыг тусган хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллах, Өмнөх онуудад тогтоогдсон халаалтын үнэ, тарифын үндэслэлийг шалган дүгнэлт өгөх, үндэслэлийг улам сайжруулах, Халаалтын төвлөрсөн системд шилжүүлсэн сумдын үнэ тарифын өөрчлөлтөөс шалтгаалж үүссэн өрийн асуудлаар холбогдох яамдад нь санал хүргүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, Халаалтын төвлөрсөн системд шилжүүлэх шалтгаанаар засвар хийгдээгүйгээс энэ өвөл хүндрэл учирч болзошгүй байгаа Алтанбулаг сумын халаалтын асуудлыг судлан үзэж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
7.“Нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах аймгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт, цаашдын зорилтын талаарх асуудлыг хэлэлцээд 24 тоот тогтоолыг батлан гаргав.
8. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнгийн тухай асуудлыг хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын дүнг зөвшөөрч нийт хөрөнгийг 235,210.1 сая төгрөгөөр, үүнээс үндсэн хөрөнгийг 210,304.9 сая төгрөгөөр баталгаажуулж тооллогын дүнгийн нэгтгэлийг хавсралтын ёсоор батлан 25 тоот тогтоолыг батлан гаргав.
9. Зарим барилгын засварын ажлын тухай асуудлыг хэлэлцээд 26 тоот тогтоолыг батлан гаргав.
10. Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн салбар болон нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, төр, захиргааны салбар байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хувь нэмрийг өндрөөр үнэлж шагнуулахаар тодорхойлогдсон 21 хүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтон 27 тоот тогтоолыг батлан гаргав.
11. Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр 4 хүнийг шагнахаар тогтон 28 тоот тогтоолыг батлалаа.
12. Аймгийн Сонгуулийн хороог шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцээд 29 тоот тогтоолыг батлан гаргав.
13. Орон нутгийн өмчийг актлах, шилжүүлэх, бүртгэлд авах тухай асуудлыг хэлэлцээд 31 тоот тогтоолыг батлан гаргав.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V-р хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны Соёмбо танхимд хуралдлаа.
Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
1. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хоёрдугаар хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Баасан” гарагт “Зуунмод хот”-д, аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд хуралдуулахаар 31 тоот тогтоолыг батлан гаргав.
2. Хөрөнгө оруулалтын ажлын байдал, аймгийн 2016 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалт, их засварын ажлын явцыг шалгасан дүнгийн тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Ц.Жамбалсүрэнгийн мэдээллийг хэлэлцээд 32 тоот тогтоолыг батлан гаргаж Улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөр хандив, тусламжийн хөрөнгөөр 2013-2016 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүн, бүртгэл тооцооны ажлыг аудит, санхүүгийн мэргэшсэн байгууллагын оролцоотойгоор нэгдсэн ажлын хэсэг байгуулан шалгалт хийж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн хөрөнгө оруулалтын ажлын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад даалган тогтоолын 9 заалтаар үүрэг өгөв.
3. Аймгийн нэгдсэн эмнэлэгт гэрээгээр тоног төхөөрөмж ашиглах тухай асуудлыг хэлэлцээд 33 тоот тогтоолыг батлан гаргав.
4. “Гудамж” төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд 34 тоот тогтоолыг батлан гаргаж “Гудамж төсөл”-өөс боловсруулсан “Зуунмод сумын төвийн хэсгийн гудамжны шинэчилсэн төлөвлөлт”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэн уг төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор төлөвлөлтөнд хамрагдсан газруудыг кординатжуулан мэдээллийн санд оруулж, орон нутгийн хамгаалалтанд авч, тэнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр газар олгохгүй байх, төлөвлөлтийн дагуу газар чөлөөлүүлэх арга хэмжээг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлэх, “Зуунмод сумын төвийн хэсгийн гудамжны шинэчилсэн төлөвлөлт”-ийн дагуу зураг төслийг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт үе шаттайгаар тусгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалгав.
5.“Аймгийн нийтийн аж ахуйг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийн тухай асуудлыг хэлэлцээд 35 тоот тогтоолыг батлан гаргаж тогтоолын 12 заалтаар аймгийн Засаг даргад үүрэг өгөв. “Аймгийн нийтийн аж ахуйг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” өөрийн суманд хэрхэн хэрэгжсэнд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойлон, энэ тогтоолын 2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөлөө.
6. “Зуунмод Мах боловсруулах үйлдвэр” /ОНӨҮГ/-ийг хувьчлах тухай төслийг хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн, “Аймгийн өмчийн харилцааг зохицуулах журам”-ын дагуу “Зуунмод Мах боловсруулах үйлдвэр” /ОНӨҮГ/-ийг хувьчлах арга, доод үнэ, болзол, шаардлага, гэрээний ерөнхий нөхцөл зэргийг тусгасан шийдвэрийн төсөл боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулан, 10 дугаар сарын 14-нд хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
7. Аймгийн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн мониторинг үнэлгээ, цаашид хийх ажлын талаар “ аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” “ Аймгийг хөгжүүлэх хэтийн чиглэл”-д тусгах саналын тухай хэлэлцээд аймгийн нутагт явагдаж буй аялал жуулчлалын үйл ажиллагааны цар хүрээ, эцсийн үр дүнгээр авч үзвэл “Төв аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн зорилтуудын биелэлт хангалтгүй байна. Хөтөлбөрт тусгагдсан хэрэгжилтийг тооцох шалгуур үзүүлэлтүүд биелэгдээгүй байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын удирдлага зохион байгуулалт хангалтгүй, уг асуудлыг хариуцаж буй ажилтнуудын санаачлага, хариуцлага сул, мэргэжил, чадвар дутагдсан, ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч ажилладаггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүйгээс ийм байдалд хүрснийг тэмдэглээд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг “Хангалтгүй” хэмээн дүгнэн 36 тоот тогтоолыг батлан гаргаж аймгийн Засаг даргад тогтоолын 12 заалтаар үүрэг өгөв.
8. “Хог хаягдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийн хоёрдугаар үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан цаашдын зорилтын тухай асуудлыг хэлэлцээд тус төлөвлөгөөний хэрэгжилт 86.8 хувийн биелэлттэй байх тул “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэн 37 тоот тогтоолыг батлан гаргаж “Хог хаягдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга,/2016/ “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”/2014/, “Хог хаягдлын норматив тогтоох аргачлал” /2015/, “Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх,хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах, үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам”/2015/-ыг нийтэд сурталчилан ойлгуулж, чанд мөрдүүлэх, хууль тогтоомжийг õýðýãæ¿¿ëýõ àæèëä èðãýí, àæ àõóéí íýãæ, áàéãóóëлàãûí оролцоог өргөжүүлж, õóóëü çºð÷ñºí ýòãýýä тухай бүр õàðèóöëàãà òîîöäîã áàéõ талаар дурдан аймгийн Засаг даргад тогтоолын 7 заалтаар үүрэг өгөв.
“Хог хаягдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр” өөрийн суманд хэрхэн хэрэгжсэнд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойлон, энэ тогтоолын 2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсөн байна.
9. 2015-2020 онд аймгаас баримтлах “ Соёлын бодлого” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд соёл урлагийн байгууллагын мэргэжлийн боловсон хүчний хангалт, хэрэгцээ судалгаанд үндэслэн СУИС-д шаардлагатай мэргэжлээр суралцуулах хүүхдүүдийг орон нутгаас сонгон гэрээ хийж, сургалтын зардлыг жил бүрийн төсөвт тусган, хөдөөгийн соёлын байгууллагыг мэргэжилтэй ажилтнаар хангах дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааны чанарыг сайжруулж, иргэд олон нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлэх, аймгийн аялал жуулчлалын үйл ажиллагаатай соёлын үйлчилгээг холбож хөгжүүлэх чиглэлээр Монгол туургатан театрын менежментийг сайжруулж, урлаг соёлоор үйлчлэх багийг аймгийн нутаг дахь жуулчны баазуудад ажиллуулах боломжийг хангаж ажиллах, музейн соёлын өвийг байнга баяжуулж, шинээр худалдан авах, дэглэх, засварлахад шаардлагатай эд зүйлийн жагсаалт, холбогдох тооцоог үндэслэн орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх, сум өөрийн нутагт байгаа Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хамгаалалтын асуудлыг шийдвэрлэж, тэдгээрийг түшиглэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, Монгол туургатан театрын шинээр ашиглалтад орох байрны хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээ авч, шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг зохих тооцоо судалгаатайгаар холбогдох яамдад тавих, аймгийн төсвийн тодотголд тусган иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанааар хэлэлцүүлэх, Сумдын соёлын төвүүдийн халаалтын өрийн асуудлыг шийдвэрлүүлж, цаашид төвлөрсөн болон бие даасан халаалтын аль оновчтойг нь хэрэглэхийг судалж шийдвэрлэх талаар дурдан аймгийн Засаг даргад хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
Энэ сард аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Ажлын албанд 29 албан бичиг ирснийг хүлээн авч бүртгэлжүүлэн аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт тухай бүр танилцуулан хариутай 3 бичгэнд хяналтын карт нээн дурдсан хугацаанд хариуг хүргүүлж, холбогдох хэлтэс, агентлагын удирдлага, албан хаагч нарт шилжүүлж шийдвэрлүүлсэн, иргэдээс 3 өргөдөл ирсэнийг бүртгэн авч хуулийн хугацаанд хариуг өгч шийдвэрлэн 1 өргөдлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхоролд хүргүүлэн ажиллалаа.
2016 оны 9 дүгээр сарын 30-нд Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нар аймгийн ИТХ, ЗДТГ-ын ахмад настангуудад хүндэтгэл үзүүлж төр засгийн ажилд олон жил ажилласан ахмад настангуудынхаа санал бодлыг сонсон ажиллалаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хоёрдугаар хуралдааны тов тогтсонтой холбогдуулан Хурлын Хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчдөд албан бичиг хүргүүлэн хуралдааны бэлтгэлийг ханган ажиллаж байна.
ЦАУЗБАКомиссоос “ Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг 9-р сарын 10-ны өдөр тэмдэглэж Зуунмод суманд харъяалалтай Хэлмэгдэгсдийн үр ач 21 хүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тэдэнэд гарын бэлэг гардуулж, музей үзүүлж, дурсгалын зураг авхуулав. Өдөрлөгийн үеэр яриа таниулга хийж, орон нутгийн телевизээр цуврал нэвтрүүлэг дамжуулж ахлах ангийн сурагчдыг өргөнөөр оролцуулав.