Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж, орон нутгийн 2016 оны төсвийн тодотгол, 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс 27 Төлөөлөгч ирж, 87 хувийн ирцтэй хуралдлаа.
Аймгийн 2016 оны төсвийн
нийт орлогыг 2016 оны эхэнд 103 тэрбум төгрөгөөр баталж байсан бол төсвийн
тодотголоор аймгийн 2016 оны нийт орлогын хэмжээг 110 тэрбум төгрөгөөр
баталлаа.
Мөн ээлжит хоёрдугаар
хуралдаанд 2016-2020 онд Өмнөговь
аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн жагсаалт
хэлэлцэх явцад Төлөөлөгчдөөс олон санал санаачлага гарсан бөгөөд Батмөнх даян хааны үйл хэргийг сурталчлах, алдаршуулах
ажлыг үргэлжлүүлэх, Даланзадгад сумыг хотын статустай болгох асуудлыг
шийдвэрлүүлэх, аймгийн хөгжлийн бодлого
чиг хандлагатай уялдсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг дэмжиж үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгалаа.
Мөн говийн нэмэгдэл
хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр боллоо.