Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2016 оны 09 дүгээр
сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлон зарласны дагуу тус хуралдаанаар хэлэлцэх
Орон нутгийн 2016 оны төсвийн тодотгол, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
2016-2020 оны Мөрийн хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг
даргын орлогч С.Мөнхбаяр нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2016
оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн барьлаа.