Дархан-Уул аймгийн тариаланчид ургацаа ид хурааж дуусах шатандаа оржээ. Тус аймгийн газар тариалангийн гол сумын нэг Хонгор сумын тариаланчид арвин ургац хурааж байна. Сумын хэмжээгээр энэ жил 92 аж ахуйн нэгж, хувь хүн үр тариа тариалснаас 11709 га-д нь улаан буудай тариалжээ. Ургац хураалт ид явагдаж байгаа энэ үед нь тус сумын “Дархан Тооромт” компанийн үтрэмийн талбайд очиж компанийн захирал А.Бадмаанямбуутай ярилцлаа.
-Энэ жил танайх хэчнээн га-д тариалалт хийсэн бэ?
-Манайх энэ жил 680-га-д улаан буудай тариалсан. Үүний 40 гаруй хувийг нь ангилж авчихаад үлдсэнийг нь шууд хурааж байна. Ургац хураалт дуусах шатандаа орлоо. Хугацааны хувьд хавар харьцангуй эхэн үед нь тарьсан л даа. Тиймээс цаг агаар нэг их хавчихгүй бол хаягдал хорогдолгүй хураагаад авчих боломжтой.
-Хураасан тариагаа хаана борлуулж байна вэ?
-Би сая Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт 100-гаад тонн буудай тушаалаа. Салбарынх нээлтэд энэ оны ургацтайгаа очиж пүүний нээлт гэж ярьдаг түүнд оролцлоо. Мөн Дарханы “Өгөөж чанар” болон Улаанбаатар гурилын үйлдвэрүүдэд будаагаа ачуулж байгаа.
-Га-гаас хэчнээн центнер авч байна вэ?
-Шууд хураалтын буудай маань 22 центнер гарч байна. Сая ангилангийн цайруулалтад 26 центнер ургацтай л байна даа. Дундаж нь ургац буухад 20-иос доош буухгүй.
-Танайх чинь эргэлтийн талбай хэрэг зэрэг билээ?.
-Манайх яг 1156 га-талбайн гэрчилгээтэй. Уриншнаасаа жаахан сэлгээ оруулаад нийт эргэлтийнхээ 60 хувьд нь тариалалт хийж байгаа.
-Ажиллах хүн хүч, техникийн хувьд ямар вэ? хүрэлцээтэй юу?
-Бид ОХУ-ын техниктэй. Яг одоо талбайд явж байгаа комбайн маань НИВА болон атрын аянаар ирсэн Т-150 К гэдэг трактортой. Үтрэмийн машин маань бүрэн механикжсан. Хүн хүчний хувьд үндсэн 11 хүн ажилладаг. Намрын энэ их ажлын үеэр Улаанбаатар хотоос ХААИС-ийн Инженер механикийн ангийн оюутнууд ирж дадлага хийдэг. Энэ удаа найман оюутан дадлагаа хийж ургац хураалтад оролцож байна.
-Танайх улаан буудай тариалахаас өөр юм хийж байгаа юу?
-Тэжээлийн чиглэлээр юм хийж байгаа л даа. Тухайлбал багсармал үйлдвэрлэе гэхээр сав баглаа боодлын хувьд тиймхэн байгаа болохоор шахмал маягаар үйлдвэрлэе гэж зорьж байгаа. Учир нь агуулах сав, тээврээсээ өгсүүлээд үр дүнтэй гэж үзээд хийж эхэлсэн.
-Энэ жилийн тариалалт, цаг агаар зэрэг нөхцлүүд ер нь ямар байв?
-Тун сайхан байсан учраас бүх тариаланчид сэтгэл хангалуун байгаа. Манай Хонгор сумын ургацын баланс 16.6 центнер гэж гарсан. Цаг агаар нэг их доошилчихгүй бол тэрнээс нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа бол яг манай компанийн хувьд ургацын балансаар 18 центнер гэж гарсан одоогийн байдлаар нэмэгдэх төлөвтэй байна.
-Энэ жил улаан буудайн ямар сорт тариалсан бэ?
-Манайх Ургамал Газар тарилалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Дархан-144” гэдэг сортыг супер элитээс нь анх авч тариалсан. Одоо яг тэр сортоороо тарьж байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн, гантай жилийн үед ч үнэхээр сайхан ургадаг шалгарсан сорт. Энэ жил өнгөрсөн жилийнхээс ургац нь хоёр дахин их байна. Эрдэмтдийн судалсан судалгааны үр дүн гарахад арваад жилийн хугацаа байдаг. Тиймээс манай энэ хүрээлэнгийн эрдэмтэд нутагшсан ийм сайхан сортыг гаргаж өгсөнд тариаланчид бид баяртай байгаа. Энэ “Дархан-144” сорт их олон газар таригдаж байгаа л даа. Их сайхан дэлгэрч байгаад тариаланчид ч энэ сортод ам сайтай байгаа.
-Ер нь газар тариалангийн талд төрөөс анхаармаар, хэрэгжүүлмээр юу байх вэ?
-Би энэ жил яг 25 дахь намраа тариагаа хурааж байна. Энд сайн муу юу эсийг үзэхэв дээ. Бид 2005 онд ургацаа бүрэн алдахаас эхлээд зөндөө юм бий. Энэ бол миний мэргэжил л дээ. Хүнс тариалж эх орны хэрэгцээгээ хангах юмсан гэсэн бүх тариаланчдын сэтгэл байдаг. Хамгийн гол энд төрийн үйлчилгээний асуудалд зарим нэг тариаланчид гомдолтой байдаг нь харагддаг. Унаж байсан газар тариаланг 2008 онд Атрын гуравдугаар аян үнэхээр сэргээж манай Дарханаас эхлэхэд Монгол Улсын бүх тариаланчид үнэхээр босч ирсэн, үүнийгээ л бэхжүүлэх хэрэгтэй. Юу хэрэгтэй вэ гэвэл бага хүүтэй зээл л хэрэгтэй. Бусдыг нь манай тариаланчид зохицуулж чадна. Мөн импортын будааны асуудлыг бодолцох нь зөв байх. Үүнийг ямар хугацаанд нээж хаах вэ? гэдгийг бодох ёстой. Түүнчлэн гурилын үнийг жаахан чөлөөтэй болгочихвал яасан юм бэ? Өнөөдөр гурил нэг литр усны үнэ хүрэхгүй байна. Үүнийг бараг бүрэн чөлөөлчихвөл болох байх гэж боддог гэв.