ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНААС АЙМГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-09-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, баримталж буй бодлого шийдвэр, цаашид хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл өгөх, санал солилцох, хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа. 
Сургалтыг нээж АИТХ-ын дарга Г. Батзам хэлсэн үгэндээ шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг цаг алдалгүй мэдээ мэдээллээр хангах үүднээс энэ сургалтыг улирал бүр тогтмол хийж байх, цаашид төлөөлөгч нарыг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлэх, дүгнэх, урамшуулах журам боловсруулан ажиллах талаар онцлон хэллээ.   
Сургалтанд засаг даргын тамгын газрын хэлтэс, тасаг, харъяа агентлагууд, цэргийн штабын дарга, мэргэжилтэн нар үйл ажиллагааны чиглэлийн дагуу мэдээлэл хийж, аймгийн гадаад харилцааны бодлого, төрийн албаны бодлого, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, аймгийн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлаар танилцуулга хийсэн. 
Хурлын төлөөлөгч нар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, орон нутгийн төсөв, төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчын ёс зүйн талаар санал бодлоо хэлж, цаашид төлөөлөгчдийн хэлсэн саналын хэрэгжилтийг хурлын ажлын албанд илтгэх хуудсаар хүргүүлж, ажлын уялдаа холбоог улам сайжруулж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран зүтгэхээ илэрхийлсэн байна. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%