Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, баялаг
бүтээгчдийг дэмжих, Өмнөговийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, хямд үнэ өргөн
сонголтоор иргэд олон нийтийг хангах зорилготой “Говь фестиваль-2016” намрын
үзэсгэлэн худалдааг Өмнөговь аймаг 2005
оноос хойш зохион байгуулж ирсэн ба энэ
жил 12 дахь жилээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн “Говь
фестиваль-2016” арга хэмжээ нь өмнө жилүүдийнхээс өргөн дэлгэр болж
байгаа ба амьд мал, махыг шууд малчдын гар дээрээс худалдаалж мөн Даланзадгад
сумын Шинэ говь худалдааны төвд зориулалтын газар зохион байгуулагдаж байгаа нь
онцлог болж байна.
Энэхүү арга
хэмжээний нээлтэд Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Амарзаяа, аймгийн ИТХ-ын
дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож
жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, иргэд малчдад хандан
үг хэллээ.
Уг арга хэмжээ нь 9 дүгээр сарын 16-наас 19-нийг дуустал
4 хоног зохион байгуулагдана.