ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааны тов зарлагдлаа

2016-09-15

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

         “Орон нутгийн хөгжлийн сангаар 2017 онд хийгдэх хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах, “Пибоди винсвей ресорсез” ХХК-ийн өрийг барагдуулах ажлыг судлан хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар судалж санал боловсруулах ажлын хэсгүүдийг байгууллаа.

           “Монголын Нутгийн Удирдлагын холбоо” ТББ-тай хамтран ажиллах тухай санамж бичгийн төсөлд санал авах, иргэдийг төрийн шагналд тодорхойлох, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнах, орон нутгийн өмчийн зарим хөрөнгө актлах, худалдах асуудал болон сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн журмыг хэлэлцэн баталлаа.

       Гар аргаар алт олборлож байгаа иргэдийн нөхцөл байдлыг судлаж цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгийн санал, тайлан, дүгнэлтийг  хэлэлцэж Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын дагуу аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашиглах боломжтой ашигт малтмал бүхий газар нутгийн судалгаа хийж, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн журмын дагуу зохион байгуулалтад оруулах замаар энэ талаар гарсан хууль тогтоомжийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж Нөхөрлөл болон Төрийн бус байгууллага байгуулан нэгдсэн зохион байгуулалтаар хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдэд уриалсан шийдвэрийг гаргалаа.

       Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг хяналт шалгалтын дүн, санал тайлангаа танилцуулсныг хэлэлцлээ. 

         Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөн гишүүдээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Батзориг, Л.Батбаатар, В.Мөнхбат, Т.Алтансүх нарыг томиллоо.

        Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдахаар шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%