Аймгийн ИТХ-ын дэргэдэх
Иргэний танхимд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14.00 цагт аймгийн
ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “Телекамерын
ашиглалт, үр дүн, цаг үеийн нөхцөл байдал”,
“Гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо”
сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын төлөөлөл 50
гаруй иргэн оролцож санал бодлоо илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс шинээр хяналтын телекамер суурилуулах, одоо
ашиглагдаж байгаа камеруудаа байнгын ажиллагаатай болгох, аймгийн удирдлагуудын
зүгээс төсөв, санхүүг нь шийдэж өгөх зэрэг саналууд хамгийн их гарсан тул үүний
дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир шинээр камер суурилуулах,
урсгал засварын зардал зэргийн хөрөнгө, мөнгөний тооцоо судалгааг гаргаж
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд ирүүлэх албан
бичгийг аймгийн Цагдаагийн газарт хүргүүллээ.
Уг төсөв тооцоог үндэслэн шинээр камер суурилуулах, урсгал засварын ажлыг
зохион байгуулж ажиллахаа илэрхийллээ.