Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр / 2016.09.02 / ны өдөр хуралдав. Хурлаар үндсэн 4 асудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун : Хаягийн тогтоол гаргуулах тухай мэдээлэл хийв. Тус газраас сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинээр баригдсан 11 байршилд хаяг олгож дугаар баталгаажуулахыг хүссэн байна . Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг : Дархан сумын ИТХ-аас 2016 оны эхний хагас жилд гарсан тогтоолын хэрэгжилтийг танилцуулсан юм. Түүнчлэн Соёлын өвийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах саналыг нээлттэй үлдээж дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.Түүнчлэн Дархан сумын зарим иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагналд уламжлах асуудлыг хэлэлцэж нийт 18 хүний материалыг дэмжсэн байна.