ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-08-31

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж үндсэн 3 асуудал хэлэлцэн тогтоол гаргалаа. Орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.




Үүсгэн байгуулагчийн төлөөлөлд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид орсноор орон нутгийн өмчийн сургууль цэцэрлэгийн тулгамдаж байгаа асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хурлаар хэлэлцүүлэн ажил хэрэг болгох, тухайн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад  ач холбогдолтой ажээ.  Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах талаар хийж буй ажил, Дархан хотын 55 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн тайлан зэргийг сонсож үүрэг чиглэл өглөө.





Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулалтын талаар 5, дэд бүтэц, их засварын ажлын талаар 6, бусад ажлын талаар 7, хөдөө аж ахуйн салбарын талаар 2 төрлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилт 76,2 хувьтай байна. Сумдын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийг дүгнэхэд Дархан сум 89,6%, Хонгор сум 89,7%, Орхон сум 97,1%, Шарын гол сум 82%-тай тус тус дүгнэгдсэн талаар мэдээллээ.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%