ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС 2016 ОНЫ 08-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2016-08-30

2016.08.29.                                                                                                                       Зуунмод.

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2016 оны 08 дугаар  сард зохион байгуулалтын дараах асуудлуудыг авч хэрэгжүүлж шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  II-р хуралдааныг 2016 оны 08 дүгээр сарын 04-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны Соёмбо танхимд хуралдууллаа.

Хуралдаанаар доорх асуудлуудыг  хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна.

Үүнд:

            1. “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн оны эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын тухай аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарын  мэдээллийг хэлэлцээд   “Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилт 50-аас доош хувийн биелэлттэй байгаа болон хэрэгжиж эхлээгүй байгаа зорилтуудыг биелүүлэх ажлыг эрчимжүүлж, тухайн ажлыг хариуцсан хэлтэс, газар, ажилтнуудад тодорхой, хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл, мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг цаг үеийн ажлуудыг шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж байх, Үндсэн чиглэлийн “Нэг. Эдийн засгийн бодлогын хүрээнд” бүлгийн 30, “Хоёр. Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд” бүлгийн 37, “Тав. Байгаль орчин ногоон хөгжлийн хүрээнд” бүлгийн 15 зэрэг зорилтуудын биелэлтийг оновчгүй гаргасан, дэвшүүлсэн зорилттой холбоогүй зүйл бичсэн байгаад анхаарч, цаашид Үндсэн чиглэлийн биелэлтийг гаргахдаа зөвхөн хийсэн ажил биш, хүрсэн үр дүн, шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг зорилт нэг бүрээр дүгнэн тайлагнаж байх, “Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн суурь үзүүлэлт болох тул үнэн зөв, бодитой дүгнэж, мониторинг үнэлгээ хийж, түүнд тулгуурлан цаашдын зорилтыг тодорхойлж ажиллахыг аймгийн Засаг дарга  Ж.Батжаргалд даалган, Аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон бодлого, хөтөлбөр төлөвлөгөө зэрэг томоохон баримт бичгүүдийн хэрэгжилтийн байдалд мониторинг үнэлгээ, хийж Тэргүүлэгчдийн Хуралдаанд танилцуулж  байхыг Хурлын Хорооодын дарга нар болон Хурлын Нарийн бичгийн даргад даалган хуралдааны тэмдэглэлийн 5-н  заалтаар  үүрэг өгөв.

2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх явцад зарим Тэргүүлэгчдийн гаргасан саналыг дэмжиж “Аймгийн  уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт, аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнийг анх олгоход аймгаас өгсөн саналыг судлан үзэж дүгнэлт гаргах Ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Дашдэмбэрэлийг томилов. Удирдамжийн дагуу шалгасан санал дүгнэлтээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

3. Аймгийн 2017 оны төсвийн төсөл, уг төслийг  боловсруулсан тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2017 оны төсвийн төслийг  нийтэд нь дэмжиж, Сангийн яам, бусад холбогдох яамдад уламжлав. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийг батлах хүртэлх хугацаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлж төсвийн төслийг нягтлан боловсруулахыг аймгийн Засаг даргад даалган тогтоолын 15 заалтаар үүрэг өгөв.

4. Аймгийн Нийтийн номын санг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцээд 13 тоот тогтоолыг батлан гаргав.

5. Аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн Архуст сумын эрүүл мэндийн төвийн барилга, Зуунмод хотын 75 хүүхдийн цэцэрлэгийн гадна тохижилт, аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны дээврийн засварын ажлыг яаралтай эхлүүлэх тухай танилцуулгыг хэлэлцээд “ Зарим барилгын засвар, тохижилтын ажлын тухай” 14 дүгээр тогтоолыг батлан гаргав.

6. Шинэ –Батсүмбэр төслийн танилцуулга мэдээлэлийн тухай асуудлыг хэлэлцээд уг төслийн хэрэгжүүлж буй үйл явц хийгдэж байгаа ажлын талаарх 8 сарын 13-15 ны өдрүүдэд БНХАУ зохион байгуулагдах  уулзалт зөвөлгөөнд оролцуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс явж судлуулахаар шийдвэрлэв. Уулзалтад Тэргүүлэгч Д.Ганбаяр, Ц.Жамбалсүрэн нар оролцож явсан ажлын тайлангаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнан улмаар төслийн удирдах зөвлөлийг томилон ажиллуулах шийдвэр гаргалаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  III-р хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны Соёмбо танхимд хуралдлаа.

Хуралдаанаар доорх асуудлуудыг  хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан “Биеийн тамир, спортыг 2013-2016 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцээд “ Хөтөлбөрийн хэрэгжилт дүгнэх тухай” 15 дугаар тогтоолыг батлан гаргаж  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гарсан саналууд болон иргэдийн эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн сорил, судалгааг үндэслэн иргэдийн дунд зохион явуулах нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг тодорхойлж, сум бүрт хэрэгжүүлэх, сумдад биеийн тамирын арга зүйч ажиллуулах, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг сайжруулах, биеийн тамирын мэргэжлийн сургалттай дунд сургууль, усан бассейн бүхий чийрэгжилтийн цогцолбор байгуулах, спортыг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт арга барилд түшиглэн хөгжүүлэх зэрэг зорилтуудыг “Аймаг хөгжүүлэх хэтийн чиглэл /2017-2024 он/”, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн зорилтыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр гарган хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад  даалгав.

2. “Аймгийн ургац тогтоолтын дүн, хураалтын ажлыг зохион байгуулах бэлтгэл болон хадлан тэжээл бэлтгэх ажлын явцын тухай” асуудлыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр ургац хураах, хадлан, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шуурхайлан дуусгах 45 хоногийн аяныг 9 дүгээр сарын 1-нээс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж, аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд, газар, агентлагын дарга нарт сумдыг хуваарилан орон нутагт ажиллуулж аяны ажлыг хариуцуулж, үр дүнтэй хийлгэх, энэ ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган 15 заалттай хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

Мөн энэ тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн байдалд хяналт тавьж, ургац хураах, хадлан, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сумандаа  зохион байгуулж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөв.

3. “Аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын тухай асуудлыг хэлэлцээд 8 заалт бүхий хуралдааны тэмдэглэлээр аймгийн Засаг даргад үүрэг өгөв.

4. Аймгийн Засаг дарга  Ж.Батжаргалаас өргөн мэдүүлсэн  орон нутгийн өмчит зарим үйлдвэрийн газруудын “ Удирдах  зөвлөл”-ийг  шинэчлэн  томилуулах тухай асуудлыг хэлэлцээд  “ Төв Чандмань – ДЭХГ ” ОНӨҮГазрын  төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, “Зуунмод  мах боловсруулах үйлдвэр ” ОНӨҮГазрын  төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 16, 17 дугаар тогтоолуудыг батлан гаргав.

            5. “Шинэ Батсүмбэр төсөлд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй гадны  хөрөнгө оруулагч нартай уулзалт хийж, санал солилцсон тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Ганбаярын мэдээллийг хэлэлцээд Хятад, Сингапур улсуудын хөрөнгө оруулагчдын хийх уулзалтыг өөрийн аймагт энэ онд зохион байгуулахад ажлын хэсэг ажиллуулж, төсөл загварууд гаргаж бэлэн болгох, уулзалтын бэлтгэлийг хангаж шаардлагатай арга хэмжээ авах, Хятад ард улсын Хуа Шиа интернейшнэл групптэй хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлийг сонгон тогтоох, хоёр талын хамтын ажиллагааны талаар болон улсын концессын зүйлийн жагсаалтад оруулах асуудлын талаар Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

6. Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнуулах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн салбар болон нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, төр, захиргааны салбар байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хувь нэмрийг өндрөөр үнэлж шагнуулахаар тодорхойлогдсон 4 хүнийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэн 18 тоот тогтоолыг батлан Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтов.

Монгол улсын Засгийн газраас 2016 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, Засаг дарга нарын хурлыг  зохион байгуулсан бөгөөд тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат оролцлоо.

Энэ сард аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Ажлын албанд  30 албан бичиг ирснийг хүлээн авч  бүртгэлжүүлэн аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт тухай бүр танилцуулан хариутай 6 бичгэнд хяналтын карт нээн  дурьдсан хугацаанд хариуг хүргүүлж, холбогдох хэлтэс, агентлагын удирдлага, албан хаагч нарт шилжүүлж шийдвэрлүүлсэн, иргэдээс 4 өргөдөл ирсэний 3-ыг нь хуулийн хугацаанд хариуг өгч шийдвэрлэн 1- нь холбогдох хэлтэс газруудад хүргүүлсэн байна.      

 

МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:

АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН                 Д.ОЮУНСАЙХАН

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%