ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2 дугаар хурал хуралдлаа

2016-07-29

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны Тэргүүлэгчдийн 2 дугаар хурал хуралдаж тус хурлаар аймгийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын саналыг хэлэлцээд Өмнөговь аймгийн уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчоор Сумъяаготов овогтой Мөнхбаяр, Нийгэм эдийн засаг хариуцсан Засаг даргын орлогчоор Хорлоо овогтой Батболд нарыг томилохыг хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Мөн орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт хийж, санал боловсруулах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэнхүүнтэй, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймгийн сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлд ажиллах орон нутгийн төлөөллийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Мөн төрийн шагналд иргэдийг тодорхойлох, аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%