Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмаа Дарханчууд энэ сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Наадмын нээлт өнөөдөр /2016.07.19/ Цэнгэлдэх хүрээлэнд 10-12 цагийн хооронд боллоо. Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нарын аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж Дарханчууддаа баяр, наадмын мэнд дэвшүүллээ.
Нээлтээр Дархан цэргийн хүрээний баярын жагсаал ёслол төгөлдөр боллоо. Энэ өдөр аймгийн ЭМГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, “Дархан Ус суваг” ХК зэрэг 10 гаруй төрийн байгууллагууд баярын жагсаалд оролцов. Түүнчлэн Залуучууд театрын уран бүтээлчид баяр наадамд зориулсан урлагийн тоглолтоо хуран цугларсан наадамчин олонд толилуулсан бөгөөд аймгийнхаа иргэдийн сайн сайхны төлөө 50 ээжийн “Сүүн цацал өргөх ёслол” болсон юм.
Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буй гэдгээрээ онцлогтой тул улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Бүрэнтөгс, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Б.Жаргалсайхан нарын улсын цолтой 39 бөх, аймаг, цэргийн цолтой 138 бөх, сумын заан, начин цолтой 77 бөх, залуу бөхчүүд гээд нийт 256 хүчит бөх үзүүр түрүү булаалдаж байна.
Барс арслангийн хүчтэнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй Дарханчууд та бүхэн минь сайхан наадаарай.