Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Элит Хөгжил” ХХК-ний том оврын автобусыг 2016 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайн чиглэлд том оврын автобус үйлчлэхээр болсон байна. Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвөөс Наадмын талбай хүртэлх чиглэлээр том хүн 300 төгрөг , хүүхэд 200 төгрөгөөр үйлчилнэ.