Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 10 дугаар хурал хуралдлаа.
Тус хурлаар
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар
хуралдааны тов зарлах тухай асуудлыг хэлэлцэж анхдугаар хуралдааныг 2016
оны 07
дугаар сарын 18-ны өдрийн 09
цагт Даланзадгад хотод хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Мөн тус хурлаар орон нутгийн 2015 оны төсвийн
гүйцэтгэлийг хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд
танилцуулахыг дэмжиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түгээмэл
тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн саналуудад татгалзсан хариу өгч, төрийн
шагналд иргэдийг тодорхойлж, аймгийн шагналаар шагнах тухай асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэлээ.