Дархан-Уул аймагт “Нарны хүүхдүүд” нэртэй Халамжийн төв ажилладаг. Сүүлийн үед гадаад дотоодоос ирдэг хөрөнгө оруулалтууд хангалтгүй байгаа учраас тэд өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө мөнгө олохоор “Сакура” нэртэй авто угаалгын газар нээжээ.
Тус төвд цэцэрлэгийн насны 140 хүүхэд, оюутан 14 нийт 154 хүүхэдтэй ажиллаж байна. Эднийх бүтэн болон хагас өнчин асран хамгаалагчгүй хүүхдүүдийг халамжилдаг. Тэдэнд тус халамжийн төвийн 17 багш ажиллагсад аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болдог. Урьд нь гадаад, дотоодоос хандив тусламж цуглуулж хүүхдүүддээ зориулсаар өдий хүрсэн ч цаашид бусдаас тусламж гуйлгүй өөрсдөө хөрөнгө мөнгөө олохоор авто угаалгын газрыг нээсэн нь энэ юм. Тус газрыг нээхэд Японы “heart оф энжил” болон “beruna child support” байгууллагууд санхүүгийн туслалцаа үзүүлжээ. Тус халамжийн төвийн тэргүүн Монгол улсын гавъяат багш С.Эрдэнэчулуун “Бид машин угаалгын газартаа Японы “Моноторо брэнд”-ийн угаалгын бодисоор цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ. Манайх сургууль цэцэрлэгүүд тарахаас өмнө нарийн боовны цехээ ажиллуулж 3 цэцэрлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлж ирсэн. Бас манай төвд сурч хүмүүжиж байсан 18-аас дээш насны 8 залууг угаалгын газраа нээж ажилтай болгосон" гэв.