ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СОНГУУЛИЙН ҮЕЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

2016-06-27

Монгол улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.5.1 дүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь  “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгууль явуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх” гэж заасан байдаг.  Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн Тэргүүн П.Эрдэнэбат /2016.06.27/ өдөр Цагдаагийн газар ,  холбогдох газар  албадын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ” УИХ болон аймгийн ИТХ-ын хурлын сонгууль нэгэн зэрэг болж байгаатай холбогдуулж, цагдаа хүчний байгууллага өндөржүүлсэн байдалд шилжсэн гэж ” Цагдаагийн газрын дэд бөгөөд Цагдаагийн тасгийн дарга, хошууч Э.Товуудорж танилцуулав. Тэрээр "УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуультай холбоотой 53 гомдол Цагдаагийн газар ирсэн бөгөөд 18  шалгагдаж, бусад  гомдлын хариуг нь өгч ажилласан " гэв. Улсын Их Хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг хуулийн дагуу хэвийн явуулах, нөхцөл боломж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, аймаг, сумдын сонгуулийн хороо, нэгжүүдийн байрыг хамгаалалтанд авах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мөн сонгуулийн санал  авах өдөр болон ойрын өдрүүдэд бороо хур орох магдалал их байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгаан хангамжийн тасалдал, саатал гаргахгүй байх, нийгмийн дэг журмыг чанд сахиулж, сонор сэрэмжтэй ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%