ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

аймгийн Иргэний Зөвлөл Эрдэнэ суманд ажиллаа.

2016-06-21

Төв аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд  удирдамжийн дагуу  2016 оны 06 дугаар сарын 06-08-ны хооронд Эрдэнэ суманд ажилласан  товч тайланг хүргүүлж байна .

 

 Удирдамжийн дагуу Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Н.Мөнхсайхан, Засаг дарга Н.Алтанчимэг нартай үүлзаж, сумын цагдаагийн хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

 

Цагдаагийн хэсгийн алба хаагч нар 2016 оны 3 сард  томилогдож  ирээд, 2 сар  ажиллаж байгаа

 Тухайн хугацаанд сумын 5 дугаар багийн иргэдтэй танилцсан, бусад багаар очиж танилцаж амжаагүй байгаа,

 Голчлон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил дутагдлыг арилгах талаар ажил зохион байгуулан ажиллаж байгаа тухайгаа бидэнд танилцуулсан

 

Цагдаагийн хэсгийн  байраар  очиж ажил байдалтай нь танилцахад хэсгийн ахлагч ахлах дэслэгч Мөнгөнхүү сургалтанд явсан тул цагдаа дэд ахлагч Г.Баянжаргал  ажил байдлаа танилцуулав.

 

            Дэд ахлагч Г.Баянжаргалын  ажилтай  танилцахад  дараахи  дутагдлууд   байна

·          Ажлын байрандаа хариуцлагагүй ханддаг /ажлын байрны эмх цэгцгүй

·          үйлчлүүлэгчдэд, орж ирсэн хүнд тохь тухгүй

·          Байгууллага гадна орчны тохижолт бараг байхгүй

·         Авто гараж  /  Эвдэрхий эмх цэгц  байхгүй

·          Гэрэлтүүлэг унаж эвдэрсэн

·          Орчны цэвэрлэгээ хийгддэггүй

·          Цагдаагийн ажилтаны  хөтлөх анхан шатны бичиг баримт хөатөлдөггүй

·          Хувийн ажлын төлөвлөгөө, өдөр тутмын бичиг хэргийн хөтлөлт,

·          Гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуульд заасан хугацаанд шалгах, шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бичиг хэргийн хөтлөлт огт байдаггүй  зэрэг байдлыг  газар дээр нь шалгаж  тогтоосон  болно.

 

Батлагдсан удирдамжийн дагуу цагдаагийн ажилтаны болон үйл ажиллагааны талаар иргэдээс санал, асуулгыг явуулж 28 иргэний санал бодлыг сонсож  дүгнэсэн.

 

Энэхүү иргэдээс авсан санал  асуулгын дүнгээс харвал Эрдэнэ сумын Цагдаагийн хэсгийн үйл ажиллагаанд

·         Иргэд сэтгэл дундуур байдаг

·          Иргэдийн амар тайван, аюулгүй байдлын талаар мэдээ мэдээлэл өгдөггүй,

·          Орон байр, мал болон модны хулгай ихэссэн, үйлдэгч холбогдогч нарыг олж өгсөн боловч тодорхой арга хэмжээ авдагүй

·         аль нэг шатандаа хэрэг замхраад алга болж байгаа, хэргийг шалгах явцдаа олон дахин тодорхой бус шалтгаанаар чирэгдүүлдэг,

·          Ямар хэрэг зөрчил гарсан, хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсоор мэдэгддэггүй,

·          Танил талынхаа хүмүүст шаардлага тавьдаггүй,

·         Аба хаагчдын ажил мэргэжлийн болон харилцаа, ёс зүйн чадвар тааруу, үйл ажиллагаа, үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байгаа нь ажиглагдлаа.

 

Сум багийн цагдаагийн ажил үйлчилгээг сайжруулах талаар иргэд 28 санал өгсөн болно.

 

Мөн иргэдийн санал асуулгаас

·         Цагдаагийн байгууллагад хандах хандлага сөрөг,

·         Цагдаагийн хэсэг, олон нийт иргэдийн хамтран ажиллах ажиллагаа муу,

·         Олон нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдол өгөхгүй байна гэж дүгнэгдэж байна.

 

Сайшаалтай тал нь

Цагдаагийн ажилтан иргэдтэй харьцахдаа зан харьцааны хувьд ажил хэрэгч  ханддаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил дутагдлыг арилгах талаар ажил зохион байгуулж, үр дүнд хүрч байгаа  / Торгуулын машинтай болсны дүнд газар дээр нь 82 зөрчлийг арилгаж, 11 сая гаруй төгрөгний торгууль ноогдуулан, ГХУССЗөвлөлд 1,6 сая төгрөгнийг оруулсан боловч  биелэлт 16,8 хувьтай байна.

 

Иргэний зөвлөл нь хийсэн ажлынхаа талаар дүгнэлт, саналаа сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгч байна.

 

 

Зөвлөмж, санал:

 

1. Цагдаагийн хэсгийн алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаарх бүртгэл, тайлан, мэдээг тогтмол хөтлөх

2. Цагдаагийн алба хаагчдын харилцааны асуудал дээр анхаарах, хурдан шуурхай үйлчлэх, иргэдийг мэдээллээр тогтмол хангаж байх

3. Цагдаагийн хэсгийн ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд тогтмол сурталчилах, мэдээлэх

4. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах

5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын удирдах дээд байгууллага, цагдаагийн алба хаагч, иргэдийн хамтарсан үйл ажиллагаа явуулах

6. “ Хөршийн холбоо”, “Малчдын бүлэг”, ”Нийтийн эргүүл”, “Хөрш айл” зэрэг иргэдийн сайн дурын бүлгүүдийг зохион байгуулах, үйл ажиллагааг нь дэмжих, түгээн дэлгэрүүлэх

7. Мал, модны хулгайн гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлийн гарын авлага, тараах материалаар иргэдэд сургалт, сурталчилгаа хийх

8. Цагдаагийн алба хаагчдад чанарын шаардлага хангасан хувцас, хэрэглэлийг норм, хугацаанд тавьж олгох

9. Цагдаагийн хэсгээс тусламж, үйлчилгээ авах асуудлыг боловсронгуй болгох, хүндрэл чирэгдэл, хүлээгдэл гаргахгүй ажиллахад туслах

10. Ямар хэрэг зөрчил гарсан, хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх хариуг албан ёсоор иргэдэд 7-14 хоногийн дотор мэдэгдэж байх

 

Жич: Иргэдийн санал, асуулгын дүнг хавсаргав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 40
1 / 3%
3 / 8%
21 / 53%
1 / 3%
14 / 35%